Ш.Алтантуяагийн хэрэгт ерөнхий сайд хамаагүй гэж мэдүүлжээ

Малайз улсад амиа алдсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдэд цаазын ял оноолоо. Цаазын ялыг хэзээ гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа ба сэжигтэн Малайзын цагдаагийн алба хаагч Сирул Азхархамгийн сүүлийн мэдүүлэгтээ “Энэ хэрэгт манай улсын ерөнхий сайд ямар ч хамаагүй, үнэндээ тэр эмэгтэй жирэмсэн байгаагүй” гэжээ.

Хэргийг дахин сануулбал, Одоогоос арван жилийн өмнө буюу 2006 онд Малайзад амьдарч, орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяа нь шумбагч онгоцны худалдааны хэлэлцээрт туслаж байгаад амиа алдсан юм. Түүний биед тэсрэх бодис зүүгээд дэлбэлж хөнөөсөн байдаг ба хэрэгт тухайн үеийнБатлан хамгаалахын сайд асан, Ерөнхий сайд Нажиб Абдул Разак, түүний итгэлт анд Абдул Разак Багинда нарыг сэжиглэдэг. Харин Нажиб Абдул Разакын бие хамгаалагчаар ажиллаж байсан Азилах Хадри болонСирул Азхар нарыг энэ хэрэгт буруутай хэмээн ялын дээд хэмжээ оноогоод байгаа юм. Хэргийг Францын прокурорын газраас шалгаж байсан хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Харин одоогоос жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сард Малайзын парламентийн гишүүн Махфуз Омар хэвлэлийн хурал зарлаж “Сирул Азхар даалгавар биелүүлснийхээ төлөө үхэх ял авах ёсгүй байсан юм. Харин хэргийн жинхэнэ эзнийг олох ёстой” хэмээн ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ