Баавгай агнасан этгээдүүдийн хэргийг прокурор хянаж байна


Монголд нэн ховордож Улаан номонд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнаж, бусдад худалдаалахыг завдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан билээ.
Тус сумын нэгэн багийн Засаг дарга нь байгаль хамгаалагчтайгаа нийлж, хүрэн баавгай агнасан хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж дуусчээ.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа М.Батболд “Баян-Өлгий аймгийн Алтай сумын багийн Засаг дарга, байгальхамгаалагч, тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч нар Ёлтын тусгай хамгаалттай газраас хүрэн баавгай агнасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусаад прокурорт хавтаст хэргийг шилжүүлсэн байгаа” гэв.
Б.БОлор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ