Хонкогт ял эдэлж байгаа иргэдээ авчирна

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотноо энэ сарын нэгний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонгконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-Квок нар гарын үсэг зуржээ. Ийнхүү Ялтан солилцох гэрээний дагуу Хонгконгт ял эдэлж байгаа манай улсын иргэд эх орондоо ирж ялаа үргэлжлүүлэн эдлэх боломжтой болсон гэсэн үг. Хилийн чанадад ял эдэлж буй иргэдийн олонхи нь БНХАУ-д байдаг бол Хонгконгд хар тамхины хэрэгт холбогдсон долоон иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэднийг бүгдийг нь авчрах боломжтой ажээ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ