Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа шөнөдөө жиндүү хүйтэн хононо.

2016 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ