Г.Отгонцэцэг М.Уранцэцэгийг ялж, түрүүллээ

Францын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар аваргын төлөө барилдахаар үлдээд байсан. Тэгвэл шигшээ барилдаанд Г.Отгонцэцэг өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, "Их дуулга"-д түрүүллээ.

Энэ жинд нийт 28 бөх барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Франц, Серб, Японы бөхчүүдийг хожин финалд хүртсэн. Тэгвэл Г.Отгонцэцэг эхний тойрогт дэлхийн аварга Японы Ами Хондог боох мэхээр ялан улмаар Куба, Белгийн бөхчүүдийг, шигшээ барилдаанд М.Уранцэцэгийг ялан Парисын "Их дуулга"-д анх удаа түрүүллээ.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Парисын "Их дуулга"-д гурван жил дараалан финалдахдаа хоёр мөнгө, нэг алтан медаль авчээ. Түүний хувьд өнгөрсөн жил түрүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ