Орос улс АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзав

Цөмийн зэвсэглэл хорогдуулах тухай орос-америкийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй, учир нь Орос улсад байгаа цөмийн цэнэгт хошуу болон түүнийг байнд хүргэдэг зөөгчийн тоог 1950-иад оны сүүлч – 1960-аад оны эхээр байсан тэр үзүүлэлт хүртэл цөөрүүлсэн юм.Оросын ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябков бямба гарагт ингэж мэдээлжээ.

“Америкийн түншүүд төдийгүй,бодит баримтыг үгүйсгэхдээ, цөмийн зэвсэглэлийг цаашид хорогдуулахыг сурталчилсаар байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн зарим орон энэ нөхцөл байдлыг ойлгох нь маш чухал” гэж тэр тодруулан тайлбарласан байна.

“Ер нь бас хэд хэдэн шалтгаанаар хэлэлцээ хийх боломжгүйг Рябков тэмдэглэжээ. Тухайлбал, АНУпуужингийн довтолгооноос хамгаалах систем болон цөмийн хүчнийг устгах цөмийн биш цохилтын программыг үргэлжлүүлэн боловсронгуй болгож байгаа нь байдлыг тогтворгүй болгож байна гэж Оросын тал үзэж байна.

Орос улс болон өрнөдийнхөн олон улсын аюулгүй байдлыг басөөр өөрөөр тайлбарлаж байгаа юм.

“Зайлшгүй хэлэх ёстой гурав дахь асуудал бол,АНУ-ын одоогийн засаг захиргаа өөрийн хориг тавих бодлогоор дамжуулан Оросын батлан хамгаалахын болон батлан хамгаалах-аж үйлдвэрийн хүчин чадлыг бусниулах тодорхой зорилготой хүч чармайлт тавьж буй нөхцөлд “зэвсэг хураах” саналд эрүүл саруул бодол, улс төрийн логик утга огт байхгүй юм” гэж гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.

Хэрвээ “дээр дурдсан бүх нөхцөл байдал өөрчлөгдөж, бидний санаа зовж байгаа асуудал, тэргүүлэх зорилтыг харгалзан үзвэл”оросын эрх баригчид хэлэлцээгүргэлжлүүлэх тухай асуудлыг хэлэлцэж болох юм гэж дипломатч мэдэгджээ.

Америкийн засаг захиргаа цөмийн зэвсэглэлийг хорогдуулах тухай асуудлаар цаашид хэлэлцээ хийхийг Оросын талд уриалж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест хоёрдугаар сарын 5-нд мэдээлснийг хариуд Рябков ингэж мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ