Исламын улс хамгийн баян байгууллага болсон

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн “Исламын улс” байгууллагад үнэнч гэдгээ тангарагласан бүлэглэлийн тоог гаргажээ. Дэлхий нийтэд ийм бүлэглэл 34 болоод байна. Ингэхдээ нэгдэн нийлэх террористуудын тоо нэмэгдэх болно гэж тэр хэлжээ.
Үүний зэрэгцээ Пан Ги Мүн “ИУ” бүлэглэлийг дэлхийн хамгийн баян террорист байгууллага гэдгийг дурдсан байна.Хууль бусаар нефть худалдаж олсон террористуудын орлого 2015 онд 500 сая ам. долларт хүрсэн байж болохыг оросын РИА Новости агентлаг тэмдэглэж байсан юм.
Ингэхдээ тэдний дансанд бас нэг тэрбум ам. доллар байж болох нь иракийн талын мэдээ сэлтээс тодорхой болжээ. Террористууд энэ мөнгийг өөрсдийнх нь хяналтад байгаа нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг ачааны машинуудаас авдаг татвараар “олсон байна”.
Тэд нийтдээ ойролцоогоор 90 мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг эзлэж байгаа юм. Янз бүрийн мэдээгээр, “Исламын улс” байгууллагаэгнээндээ 50-иас 200 мянга хүртэл террористтай байж мэдэх ажээ.
Террористуудын мөнгө олдог гол суваг болох нефтийн ордууд болон түлш үйлдвэрлэдэг заводуудад цохилт өгч эхлэсний дараа тэд эдийн засгийн нэн ноцтой бэрхшээлтэй учирсныг хэвлэлд тэмдэглэж байна. Онцгой нөхцөл байдлын улмаас манай дайчдын цалин хөлс хоёр дахин буурч байна гэж террористуудын толгойлогч нар мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ