Тайванийн аралд газар хөдлөснөөр 11 хүн амь насаа алдаад байна


Өнгөрсөн бямба гарагт Тайваньдгазар хөддлөсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 11 болж, бас 470 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. Хятадын мэдээний SINAинтернэт-портал арлын эрх баригчдын мэдэгдсэннийг иш татан ингэж мэдээлсэн байна.
6,4 баллын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 03 цаг 57 минутад болжээ. Тайванийн газар чичирхийллийг судлах албаны төлөөлөгчдийн хэлснээр, газар хөдлөлтийн голомт арлын баруун өмнөд нутгийн Пиндун гацаанаас 27 километрийн зайд 6,4 км-ийн гүнд байсан байна.
Ойролцоогоор, 1,8 сая хүн аж төрдөг энэ нутгийн Тайнань хотын зарим томхон байшин барилгад ноцтой хохирол учирчээ.Тухайлбал, найман байшин бүрэн эвдэрч, бас таван байшин хагас нурсан байна.
Энэ хотын 17 давхар байшинг барьсан барилгачид түүнийг барьж байхдаа технологийн ноцтой алдаа гаргасан байж болох юм гэж Хятадын төв телевизээр мэдээлжээ.
Тухайлбал, Тайванийн барилгачид металл тулгуурын арматуурыг холбохдоо,газар хөдлөх аюултай нутгийн хувьд зохих хэм хэмжээг Үүнээс гадна, байшингийн тулгуурын бетон баганууд хугарсан газруудаас ургамлын тосны савнууд харагдаж байжээ. Эдгээр тулгуур дахь хоосон зайг дүүргэхийн тулд бетон цутгахыноронд тэр савуудыг ашигласан бололтой.
Барилгачид хариуцлагагүй хандаж, барилгын материалыг хэтэрхий хэмнэжээ хэмээн тэднийг зэмлэсэн цөөнгүй материал Интернэтэд гарсан байна.
Жишээ нь, Юнкан дүүргийн “Вэйгуань” гэдэг байшинг өнгөрсөн зууны сүүлчээр барьжээ. Энэ байшингийн 90 гаруй өрөөнд 256 хүн аж төрж байснаас газар хөдлөлтийн үеэр хэд нь гэртээ байсан нь хараахан тодорхойгүй байна.Газар хөдлөсний улмаас таваас дээш давхарын түвшинд байшин дундуураа цуурч, байшингийн дээд хэсэг нь нуржээ. Олонхи оршин суугч амьд үлдэж, харин нэг хөхүүл хүүхэд, нэг эрэгтэй амь үрэгдсэн мөрдөөгүй байж болохыг тэндхийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
байна. Энд аврах ажил үргэлжилж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ