Шинийн 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ

2016 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 11-нд буюу Шинийн 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ