БНАСАУ пуужин харвасан нь энх амгалан байдалд заналхийлсан хэрэг

БНАСАУ пуужин харвасан нь энх амгалан байдалд заналхийлсэн хэрэг хэмээн Европын холбоо үзэж, түүнчилэн олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчлөө гэж буруушаав.НАТО ч мөн ийм байр суурь баримтлаж байна.
Пхеньяны эрх баригчид дэлхийн хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөлөө гэж түрүүнд нь мэдэгдсэн бөгөөд харин Япон, Өмнөд Солонгос, бусад хэд хэдэн орон үүнийг баллистик пуужин туршсан хэрэг гэж үзсэн юм.
БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ч буруушаасан байна. Ням гарагт АНУ, Японы санаачлагаар зарлан хуралдуулсан Аюулгүйн Зөвлөлийн яаралтай уулзалтын дараа дипломатчид Умард Соолонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахаар заасан тогтоолын төсөл боловсруулах ажлыг түргэвчлэх шийдвэр төгс байгаагаа санал нэгтэй мэдэгджээ.

ЕХ-ны дипломат бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини хэлэхдээ, Пхеньяны эрх баригчдын үйлдэл олон улсын, тухайлбал Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыгулам л хурцатгаж байна гэж мэдэгдээд,цөмийн хөтөлбөрөө зогсоож, түүнчилэн олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлцээ хийж эхлэхийг БНАСАУ-д уриалсан байна.
Пуужин харвасныг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг бас зэмлэн буруушаав. “Умард Солонгос баллистикийн технологи туршин пуужин харвасныг би шийдвэртэй зэмлэн буруушааж байна” гэж тэр хэлжээ.
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг Ираны маягаар л шийдвэрлэх боломжтой гэж Оросын Холбооны зөвлөл үзэж байна. “Олон улсын зуучлагч нарын олон жилийн хүч чармайлтын дүнд ираны цөмийн асуудлыг шийдвэр арга зам олсон билээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ч мөн ингэж ажиллах хэрэгтэй” гэж Холбооны зөвлөлийн батлан хамгаалахын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Виктор Озеров хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.
"Кванменсон -4" зөөгч пуужинг тойрог замд амжилттай орууллаа гэж БНАСАУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 7-нд телевиз, радиогоор мэдээлсэн юм.Пуужинг орон нутгийн цагаар өглөөний 9 цагт (УБ-ын цагаар 8 цаг 30 минутад – ред,.) хөөргөсөн байна. Сансрын аппарат 9 минут 45 секундийн дараа тойрог замд гарчээ.
Хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хөөргөх тухай тушаалыг Умард Солонгосын удпирдагч Ким Чен Ун биечилэн өгсөннь тодорхой болсон юм.Энэ нь тус орны төрийн тэргүүнд барьсан бэлэг гэж мэдээлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ