Хүүхдээ хогийн саванд хаясан эцэг эхийг оллоо

Дөнгөж төрсөн нярай хүүхдээ хаясан тохиолдол сүүлийн үед гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Өнгөрсөн хоногт гэхэд төрөөд удаагүй байгаа хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг дахин гарчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны 27 дугаар байрны гадаа хогийн саванд нярай хүүхэд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу очиж, хүүхдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэжээ. Нярай 3.1 кг жинтэй эрэгтэй хүүхэд байсан бөгөөд төрөөд дөнгөж 1-2 хонож байсан аж. Одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хүүхдийн эцэг, эхийг эрэн сурвалжилж, хэн болохыг нь тогтоогоод байгаа юм байна.
Хуулийн дагуу хүүхдээ хаясан эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгүүлнэ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ