Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 2. Буд гараг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 10. Лхагва гараг.
Билгийн тооллын XVIIжарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 2. Буд гараг. Чөдөр одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр.
Өдрийн барилдлага:Үхэх.
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй.
Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ