Даваа гаригт ээлжит бус чуулган зарлана

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа дуусгаж чадаагүй учраас УИХ-ын ээлжит бус чуулган зарлахаар болсон. Ээлжит бус чуулган энэ сарын 15-наас буюу ирэх даваа гаригт зарлагдана гэсэн мэдээлэл байна. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд сар шиний өмнөхөн чуулганы хуралдааны үеэр гишүүдэд дуулгасан билээ.

Ээлжит бусаар УИХ, Үндсэн хуулийн цэцийн дунд маргаан дагуулаад байгаа Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх юм. Ийнхүү сар шинийн дараа гадаад, дотоодоор аялж, “алга болчихдог” гишүүд ирэх даваа гаригт ажилдаа ирэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ