Орос Улс 3дугаар сарын 1-нээс Сирид гал зогсоохыг санал болгожээ

Орос улсгуравдугаар сарын 1-нээс Сирид гал зогсоох горим тогтоохыг санал болгожээ. Ройтерс агентлаг өрнөдийн нэг төлөөлөгчийн хэлснийг иш татан, лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.

Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа тэр төлөөлөгчийн хэлснээс үзвэл, АНУ оросын саналын хэд хэдэн зүйл заалтадсэтгэл зовинож байгаа ажээ. Ингэхдээ энэ асуудлаар хараахан зөвшилд хүрээгүйг тэмдэглэж байна.

Сирид гал зогсоох тухай Оросын тавьсан байж болох саналын тодорхой өдрийн тухай мэдээлэл надад байхгүй гэж АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хэлжээ. “Нэн даруй гал зогсоовол зүгээр хэмээн би бодож байна” гэж Тонерын хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна.

Оросын тал Сирид гал зогсоох тухай схемийг АНУ-д санал болгосон тухайОросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хоёрдугаар сарын 9-нд ярьсан юм. Тодорхой нарийн ширийн зүйлийг задруулах боломжгүй, гэхдээ АНУ болон бүс нутаг дахь түүний холбоотнуудын шаардаж байгаачилан, сирийн ерөнхийлөгч Башар Асадыг нэн даруй огцруулахаар энэ төлөвлөгөөнд заагаагүй гэж тэр тэмдэглэжээ.Дэвшүүлсэн саналууд тун энгийн учир, Вашингтоны засаг захиргаа төлөвлөгөөг нэн даруй хэлэлцэнэ хэмээн найдаж байна гэж сайд дурдсан байна.

Эвслийн хүчин бөмбөгдөлтөө үргэлжлүүлж байгаа цагт Орос улс Сирид өөрийн ажиллагааг зогсоох чадахгүй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хоёрдугаар сарын 5-нд мэдэгдсэн юм. Мюнхен хотод болох Сирийг дэмжих олон улсын бүлгийн уулзалт дээр Орос улс гал зогсоох горимтой холбоотой шинэ санаагаа танилцуулна гэж тэр бас тэмдэглэжээ.

Асад болон түүнийг огцруулахыг шаардаж байгаа эсэргүүцэгчдийн сөргөлдөөн 2011 онд эхлэж, өргөнцараатай иргэний дайн болоод байгаа билээ.Энэхүү мөргөлдөөний явцад “Исламын улс” гэдэг террорын байгууллага хүчээ авсан юм.

2015 оны есдүгээр сарын 30-наасоросын нисэх хүчин Асадын талынханд дэмжлэг үзүүлж байгаа билээ. 60 гаруй улсаас бүрдэж буй олон улсын эвсэл агаараас цохилт өгч байгаагаар, “Исламын улс”-ын эсрэг тулалдаж буй Курдийн хүчнийг дэмжиж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ