Нас барсан хүүгийнхээ зүрхний цохилтыг гурван жилийн дараа сонсжээ

Америк эмэгтэй Хизер Кларкөөрийн хүү Лукасыг нас барснаас хойш 3 жилийн дараа түүний зүрхний цохилтыг сонссон байна. Хөлсний асрагч эмэгтэйн найз залуу нь 7 сартай бяцхан Лукастай хэрцгий ширүүн харьцсанаас болоод хүү 2013 онд нас баржээ.

Түүний зүрхийг бяцхан охин Жордан Дрейкэд шилжүүлэн суулгаснаар охины амь насыг аварсан байна. Жордан охины баярлаж талархасан эх гурван жилийн дараа Лукасын эхэд хүүгийнхээ зүрхний цохилтыг сонсох боломж олгожээ. Амь насыг нь аварсанд талархасан Жордан охин хүүгийн ээж Хизерттоглоомон бамбаруушаа бэлэглэсэн байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ