Хулгана жилтнүүдэд гүүмэг таарсан жил тул заслаа даруй хийлгээрэй

“Муу нүүрт” хэмээх гал бичин жил сайхан гарлаа. Гал бичин жилд ган зуд тохионо, хар жил болно гэсэн ойлголт ард иргэд, малчид тариаланчдын дунд байгаа юм. Тэгвэл энэ жилийг зуд зурхантай холбож, харлуулж болохгүй гэдгийг бурхан шашинтны тэргүүнүүд хэлээд байгаа юм.

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн ярьснаар “Энэ жил ивээлтэй гайгүй жил байна. Ер нь жилийн тухайд, Дашзэвгэ, Найман гэгээ, Жанаггагдаг, Нансаа нанжид, Алтангэрэлийн даллага, Цэнд-Аюуш, Ногоон дарь эх, Цагааншүхэрт зэрэг номоо уншуулсан байхад жилийн олон сөрөг үр дагаврыг хааж, аварна. Жилийн өнгө бол сайн муу хоёр талтай. Өөрсдөө цаг тооны бичиг, зурхайчдаас асуугаад заслаа хийлгэчих хэрэгтэй.

Мэнгэ голлож, жил орж байгаа хүмүүс заслаа хийлгэнэ. Шинэ төрж байгаа нялхаст ном уншуулах, бар жилтэй хүмүүс Дүнсэрийн заслаа хийлгэх, гахай, туулай жилтнүүд засал хийлгэх хэрэгтэй байна. 9, 21, 33, 45, 57, 69, 81-ний хулгана жилтнүүдэд гүүмэг таарсан жил. Тэрийгээ засуулах хэрэгтэй. Нас түрсэм таарсан хүмүүс заслаа хийлгээрэй гэж хэлье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ