НИЙСЛЭЛЧҮҮДИЙНХЭЭ БУЯН ЗАЯАГ ДААТГАН МАНДАЛ ӨРГӨЛӨӨ


Өвлийн адаг сарын сүүлийн өдрийгмонгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэжэл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой. Энэхүү уламжлал, ёсын дагуухонь жилийн өвлийн адаг сарын битүүнднийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон Манба дацан хийдэд очин Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй жилдээ хийхаливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг ньбие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ