УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарлалаа


Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 26-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар болжээ. УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан ирэх даваа гаригийн 09:00 цагт эхлэх бөгөөд нийт 24 хуулийн төслийг хэлэлцэхээр захирамжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ