Асад Сирийг бүхэлд нь чөлөөлөхөөр амлав

Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орноо бүхэлд нь хяналтдаа авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. BBC News ингэж мэдээлжээ.

Зэвсэгт хүчин улс орныхоо бүх нутаг дэвсгэрийг “ямарч эргэлзээгүйгээр” террористуудаас чөлөөлөх бодолтой байгаа бөгөөд гэхдээ бүс нутгийн орнууд энэ дайнд хөндлөнгөөс оролцох болсон учир, “зохицуулалтын ажил удаан хугацаагаар үргэлжилж, бид ч их хохирол амсахад хүрнэ” гэж сирийн удирдагч хэлсэн байна. Энхийн үйл явцын туршид терроризмтай хийж буй тэмцлээ огтхон ч зогсоохгүй гэж Асад бас амлажээ.

Долоо хоногийн дараа засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хооронд гал зогсоохоор төлөвлөж байна.Гэвч энэ нь оросын агаар-сансрын хүчний ажиллагаанд огт хамаарахгүй бөгөөд учир нь Орост хориглосон чухамхүү “Исламын улс” болон “Жабат ан-Нусра” бүлэглэлийн эсрэг уг ажиллагааг явуулж байгаа гэж Оросын тал үзэж байна.

Асад болон түүнийг огцруулахыг шаардаж буй сөрөг хүчнийхний сөргөлдөөн 2011 онд эхлэж, эдүгээ өргөн цараатай иргэний дайн болоод байгаа билээ. Ерөнхийлөгч анх эсэргүүцлийн тайван ажиллагааг хэрцгийгээр нухчин дарж,дотоодын мөргөлдөөний эхний шатны явцад гар хоосон жагсагчдын эсрэг зэвсэгт хүчнийг ашигласан гэж босогчид үздэг юм. Тийнхүү иргэний дайны явцад террорын байгууллагууд, түүний дотор “Исламын улс” бүлэглэл хүчээ авчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ