“Монгол урлагийн гайхамшиг” жуулчдыг баясгаж байна

ҮДБЭЧ-ын хамт олон энэ сарын 25-наас эхлэн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо жуулчдад хүргэж эхэллээ. Жуулчид ч маш их талархан хүлээж авч байгаа гэнэ. Харин ирэх сарын найманд албан ёсоор нээж, бүтэн зуны турш үзэгч олондоо хүргэхээр болсон байна. Тоглолтод “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд болон уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтаж байгаа аж. Мөн чуулгын хамт олон Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг”, “Наадмын үдэш” зэрэг тоглолтуудыг наадамчин олондоо өргөн барихаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ