Өнөөдөр – Хоёрдугаар сарын 13. Дэлхийн радиогийн өдөр

Дэлхийн радиогийн өдөр бол хамгийн залуу баяр, энэ өдрийг 2012 оноос тэмдэглэдэг болсон юм. Харин баяр тэмдэглэх тухай шийдвэрийг ЮНЕСКО 2011 онд гаргасан байна. Энэ өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөдчухамхүү 1946 оны хоёрдугаар сарын 13-нд “НҮБ-ын радио” анх удаа нэвтрүүлгээ цацжээ. Радиогийн станц нь НҮБ-ын төв байранд байрладаг байж.
Энэ өдөр нь холбооны хэрэгслийн хувиар радиогзохих ёсоор үнэлэх төдийгүй,радиод хамаатай бүх хүн, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, мэдээллийн хүртээмжийг өргөжүүлэх, радио долгионоор санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхэд нь дэлхийнолон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон орон нутгийн радиостанцуудад бас дэмжлэг үзүүлэхэд үйлчлэх ёстойгэж баяр тэмдэглэх санаачлага гаргагчид үзэж байжээ.Тоон технологийн зуунд радио нь дэлхийн хамгийн олон хүний хувьд холбоо барих, харилцах хэрэгсэл хэвээр байгаа билээ. Тиймээс ЮНЕСКО Дэлхийн радиогийн өдрийг тэмлэглэхэд идэвхийлэн оролцохыг бүх оронд уриалдагюм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ