Керри цэрэг оруулна гэж Асадыг сүрдүүлж байна

Жон Керри цэрэг оруулна гэж Башар Асадыг сүрдүүлж байна. Хэрвээ Сирийн ерөнхийлөгчийн арми гал зогсоох тухай тохиролцоог мөрдөхгүй тохиодолд ийнхүү цэрэг оруулах ажээ.

Хэрвээ Сирийн засгийн газрын цэрэг гал зогсоох тухай тохиролцоог мөрдөхгүй тохиолдолд цэрэг оруулна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг сүрдүүлжээ. Гал зогсоох тохиролцоо бүтэлгүйтвэл “хуурай замын нэмэлт хүчин” оруулна гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
“Хэрвээ Асад хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол, харин иранчууд болон оросууд тохиролцоог хэрэгжүүлэхийг түүнээс шаардахгүй бол, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улсууд дүлий годил шиг сууж, байдлыг зүгээр хараад суухгүй” гэж Керригийн хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.
Түрүүнд нь ерөнхийлөгч Барак Обама Сирид хуурай замын ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан юм. Гэвч ийм ажиллагаа явуулахад бэлэн байгаагаа Саудын Аравийн эрх баригчид нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Үүний хариуд Ираны эрх баригчид маш хатуу хариулт өгсөн юм.Саудын Аравид цэргийн ажиллагаа явуулж эхлэх “сачий дутна”, хэрвээ ингэж гэмээ нь тэднийг гарцаагүй ялагдал хүлээх болно гэж Ираны тал мэдэгджээ.
Сирийг дэмжих олон улсын бүлэгт ороолцогч орнууд гал зогсоохоор хоёрдугаар сарын 11-нд германы Мюнхен хотод тохиролцсон юм.Керригийн хэлснээр, тохиролцоог долоо хоногт багтаан хэрэгжүүлэх ажээ. Гэхдээ гал зогсоох нарийн товыг тэр зарлаагүй юм.
Хоёр тал гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Сирийн эрх баригчдад нөлөөлөх ёстой гэдгийг Орос, Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар тодруулан тайлбарлажээ.Гэхдээ “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор цэрэг оруулах нь мөргөлдөөнийг гагцхүү хурцатгах осолтой арга хэмжээ юм гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ