Виктория Бекхэм, түүний нөхөр Дэвид хоёр хагас жил тус тусдаа байх нь

Дэвид болон Виктория Бекхэм нарын гэр бүлийн харилцаа орон зайн том сорилтыг дахин давах болж байна

Тэд хагас жил тус тусдаа байх болж байна. Нэр цуутнууд нэг нь нөгөөгөөсөө, өөрсдийн үр хүүхдүүд болон гэр орноос байнга хол байх нь цөөнгүй. Салаагүй тусдаа амьдрал нэг сараас илүүгүй үргэлжлэвэл нэг хэрэг, харин хагас жилийн хугацаагаар тус тусдаа байх нь огт өөр хэрэг.Эхнэр, нөхөр Бекхэм хоёр орон зайн сорилтыг тунудахгүйүзэх нь.2016 оны эхний хагасыгВиктория, Дэвид хоёр өөр өөр хотод төдийгүй, өөр өөр тивд өнгөрүүлэх гэж байгааг Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Виктория ойрын үед өөрийн бизнестэй холбоотой ажлаар урт хугацааны аялалд гарах ёстой аж. Тодруулвал,тэр өөрийн загварын бизнесийг байнга өргөжүүлж, Европ, Азид хэд хэдэн дэлгүүр нээж байгаа гэнэ.Харин Дэвид энэ хугацаанд өөрийн дөрвөн хүүхэд – Бруклин, Ромео, Круз, Харперын ээж, аав байх хэрэгтэйболж байна. Ингэхдээ тэд цаг хугацааны ихэнхийг өнгөрүүлдэг Лондон хотод биш, харин Лос-Анжелес хотод аж төрөх бөгөөд энд Дэвид гэр орондоо санаа тавихын сацуу,өөрийн хөлбөмбөгийн багтай ажиллах ажээ.Дашрамд дурдахад, яг энэ мөчид эхнэр, нөхөр хоёр бас л тусдаа байгаа гэнэ.Дэвидийг Лондонд хүүхдүүдийнхээ хамт байхад, Вики Нью-Йоркийн загварын долоо хоногийн ажилд оролцож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ