Аварга чонотой ижилссэн бүсгүй

Колорадогийн Чоно ба зэрлэг амьтны төвийн эрхэм зорилго нь аяллын хөтөлбөрөөр дамжуулан чоно, цөөвөр чоно, үнэг нь бидний эко системд ямар ач холбогдолтой болох тухай мэдлэгийг олон нийтэд өгөх аж. Энэ талаар http://www.whitewolfpack.com/-д мэдээлсэн байна. Тэд мөн ирээдүй хойч үеийнхнийхээ тусын тулд ч энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ажээ.

Цөөнгүй жилийн турш олон нийтэд байгаль орчин, ан амьтан, ургамал, усаа хамгаалж хайрлахад зориулан аяллын хөтөлбөр хэрэгжүүлж, боловсрол олгож эхэлсэн Чоно ба зэрлэг амьтны төвд жилд ойролцоогоор 40 мянган хүн ирдэг болжээ. Энэхүү боловсрол мэдлэг олгох аяллын хөтөлбөр нь зэрлэг амьтан, ялангуяа чонын тухай хүмүүсийн буруу ойлголтыг залруулж, бидний эко системд тэдний үүрэг ач холбогдол хэр чухал болохыг таниулдаг байна.

Аварга чоно хүнтэй хэрхэн ижилсэж дассан видеог толилуулъя. Залуу сайхан чоно Кекоа хүнтэй үнсэлцэж мэндлэх дуртай. Сарвуугаа хүний мөрөн дээр тавихад 7 фут өндөр байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ