Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийнэ

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн 2014 оноос эхлэн төгсөх ангийн бүх хүүхдээс монгол хэл бичгийн шалгалт авч байхаар шийдсэн.

Өөрөөр хэлбэл, шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгддэг болсон юм.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ