Татварын тайлан хүлээн авах хугацааг сунгалаа

Албан татварын 2015 оны жилийн эцсийн болон энэ оны эхний сарын тайлан, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авах болсон тухай ГТЕГ-ын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх төвөөс мэдээллээ. Тиймээс орон сууц худалдаж авсан болон барьсан, оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаалт авах материалаа энэ сарын 20-ны өдрөөс өмнө өгөх шаардлагатай юм. ГТЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөг олгожээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ