Л.Пүрэвсүрэн сайд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Гадаад хэргийн яам жилийн бүрийн сар шинийн баяраар тус яамандажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Л.Пүрэвсүрэн сайд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч золгов. Энэ үеэрүе үеийн 160 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд сайд Л.Пүрэвсүрэн салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг сонссон юм.

Л.Пүрэвсүрэн сайд ахмадууддаа хандан үг хэлсэн бөгөөд гарч байгаа бичин жилдээ эрүүл энх, сайн сайхан, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

Сайд хэлэхдээ, “Хонин жилийн хувьд гадаад харилцаанд амжилттай жил болсон. Өнгөрсөн жил Монгол Улс“Төвийг сахих бодлого”-ыг зарласан. Энэ тухай янз бүрийн яриа бий,гэхдээ бид ахмадуудынхаа үгийг сонссон, зөвлөсөн, судалгаа хийсэн. Хамгийн гол нь Монгол Улс бүгдтэй нь адилхан харьцъя гэсэн гадаад бодлогын залгамж чанарыг авч үлдээд бүгдтэй нь найз байя, дайсангүй байя гэдэг зарчмын үүднээс “Төвийг сахихбодлого”-ыг зарласан. Энэ бол цаашид хэдэн зуунаар хэрэгжих том бодлогынэхлэл байх болов уу гэж харж байгаа. Гадаад хэргийн яамны хувьд бичин жилийн гол ажил АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах явдал” хэмээв.

Нэмж хэлэхэд гадаад харилцааны зохицуулалтыг нэг цонхны бодлогоор явуулах бодлогын үндэс болох “Гадаад харилцааны хууль”-ийн төслийг Засгийн газар хэлэлцэж байгаа бөгөөд энэ хаврын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Түүнчлэн “Дипломат албаны хууль”-ийг шинэчлэн найруулж Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн бариад буй.Мөн “Гадаадхарилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”, “Гадаад сурталчилгааны хөтөлбөр”, “Дэлхийн Монголчууд” гээд гурван чухал хөтөлбөр батлуулж чадсан юм.

Дээр нь2015 онд Монгол Улсад 5 орны гадаад хэргийн сайд, 4 орны ерөнхий сайд, 3 орны ерөнхийлөгч айлчилсан. Мөн манай улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд анх удаа нэрээ дэвшүүлж 192 орноос 172 орны санал авч сонгогдсон билээ.Энэ бол яах аргагүй Монгол Улсын гадаад ертөнцдээрх нэр хүнд ямар байгаагийн илэрхийлэл байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ