Аюулт үзэгдлээс 39 хүний амийг аварчээ


Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэв.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд2016 оны 02 дугаар сарын 08-ныөдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээндгал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээсхэмжээнд объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврахангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэжээ.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, 8 хүнд анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Дээрх хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Баяр амралтын өдрүүдэд орон нутгийг зорьсон иргэдээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багын нутаг Адуунчулууны уурхайн баруун талдавтомашины цасанд суусан дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 02:50 цагт өгчээ. Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг очиход “Тоёото прус” маркийн автомашин цасанд суусан байсныг татаж гаргаж, 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд автомашин цасанд суусан дуудлагыг 14:13 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүнийг гаргахад “Landcruiser-200” загварын автомашин цасанд суусан байсныг татаж, гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг авран хамгааллаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Батлан хамгаалах яамны сургалтын төвийн урд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаарАврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлгийн гарч очиход "Тоёото истима" загварын автомашинцасан суусан байсныг аюулгүй газар гаргасан. Уг автомашинд зорчиж явсан 8 иргэнийгаварч, аюулгүй байдлыг нь хангасан байна.
Өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж явсан эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг 16:19 цагт өгчээ. Аврах ангийн бүлгийг гаргаж төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад 48 настай эмэгтэй Дугуй цагаан хэмээх овооны баруун талд ойн модон дотор төөрсөн байсныг 18:42 цагт эсэн мэнд аварч, ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ