Айлын гэрээс хулгай хийж байсан бүлэг этгээдийг баривчлав

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хороонд айлын гэрээс хулгай хийж байсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн 39 настай эрэгтэй Б-гийн өвлийн байшинд, 24 настай эрэгтэй П нь бусадтай бүлэглэн хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь таслан зогсоожээ. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн хоёрдугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах ”Номт-Цохио” авто сургуулийн цонхийг хагалан нэвтэрч хулгай хийх гэж байсан Сүхбаатар дүүргийн харьяат 19 настай эрэгтэй Г гэгчийг газар дээр нь баривчилсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ