Найман настай хүү мориноосоо унаж амиа алджээ


Сар шинийн баярын өдрүүдэд нийслэл, орон нутагт онц ноцтой гэмт хэрэг гараагүй талаар албаны эх сурвалж онцолсон юм.
Харин золгүйгээр амиа алдсан хэргүүд гарчээ. Тодруулбал, найман настай хүү мориноос унаж амиа алдсан хэрэг энэ сарын 12-нд гарчээ. Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Балжийн гол, Богол хэмээх газарт найман настай эрэгтэй Г гэгч нь мориноос унаж амиа алдсан байна. Мөн тухайн өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт Шандын-Ус гэх газар 44 настай эрэгтэй Ж гэгч нь осгосон байдалтай амиа алджээ. Дээрх хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ