АНУ, Нигери улс ундны усны хомсдолд орж байна

Нидерландын Твентийн их сургуулийн эрдэмтэд ундны усны хомсдолд орж байгаа дэлхийн хүн амын тоог гаргажээ. Тэд судалгааны дүнгээ “Science Advances” сэтгүүлд нийтлүүлж, харин “The New York Times” сайтад энэ тухай товч мэдээлсэн байна.

Усны хомсдолд орж байгаа хүмүүсийн тал нь Энэтхэг, Хятадад, харин үлдсэн хэсэг нь Австрали, Бангладеш, Пакистан, Нигери, Мексик болон АНУ-ын баруун өмнөд нутагт (Калифорни, Техас, Флорида муж улс) аж төрж байгаа ажээ. Харин Орос, Бразил, Канад,түүнчилэн Төв болон Зүүн Европ ундны усны хомсдолд ороогүй байна.

Усны хомсдолоос болоод манай гарагийн хүн амын барагцаалвал гуравны хоёр (дөрвөн тэрбум орчим хүн) нь ноцтой асуудалтай тогтмол (жилд нэг сараас багагүй хугацаагаар) тулгарч байгаа бөгөөд одоо Дэлхийд долоон тэрбум гаруй хүн аж төрж байгаа юм.1,7-3,1 тэрбум хүн усны хомсдолд орж байна гэж эрдэмтэд түрүүнд нь үзэж байжээ.

Эрдэмтэд судалгаандаа компьютерын загварчлалыг ашигласан байна. Энэ загварчлалд хүн амь суурьшдаг манай гарагийг 3,1 мянган хавтгай дөрвөлжин километр талбай бүхий хэсгүүдэд хуваасан байна. Судлаачидсар бүрийн усны хэрэглээнд дүн шинжилгээ хийж, квадрат кмилометр бүрийн усны нөөцийг гаргажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ