”Монос” эмийн сан хугацаа нь дууссан эм худалджээ

“Монос” эмийн сан Пренесса гэх хугацаа нь дууссан эм худалджээ. Энэхүү эм нь артерийн даралт бууруулах бэлдмэл бөгөөд тогтмол даралт ихэсдэг өвчтөнд эмчийн зааврийн дагуу хэрэглэдэг. Харин дээрх эмийн хугацаа өнгөрөгч 2015 оны долоодугаар сард дууссан байжээ. Эмийн хугацаа дуусах огноог бичсэн хэсгийг хайрцгаасхайчилж авсан байсан тухай эх сурвалж хэлж байна. Эмийн хугацааг дууссан байсныг тухайн эмийн сангийн ажилтнуудад хэлэхэд болсон явдлыг гадагш задруулахгүй байхыг хүсээд, хагас жилийн эмийн хэрэглээг нь хангах санал тавьсан хэмээн иргэн мэдээлжээ.

Өнгөрсөн удаад БГД-ийн 20-р хороо “Моносын агуулахын гаднаас хамгаалалтын ажлын албаны дарга 43 настай эрэгтэй Г гэгч иргэнийг обьектонд зөрчил гаргасан гэх шалтгаанаар ”MersedesBenz” автомашины тээшинд хүчээр суулгаж авч явсан хэрэг гарсан билээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ