"Хэвлэлийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна

Өнөөдөр "Хэвлэлийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб интернэйшнл ТББ, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын сайтуудын холбоо зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Фридрих Эбертийн сан хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд Европын комиссын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүн хатагтай Херта Дойблер Гмелин мөн урилгаар оролцож байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ