Одоогоор зургаан зам хаалттай байна

1. 2013.05.20 – 2013.06.05 хүртэл Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна.
2. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж зургаадугаар сарын 04-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж байна.
3. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Долоодугаар сарын 09 хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна.
4. 2013.05.27 – 2013.06.15 хүртэл СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.
5. 2013.05.25 – 2013.06.01 хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж хучилтын ажил хийнэ.
6. Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг өргөтгөж, дөрвөн зам болгож шинэчлэх /Хуримын ордны зүүн уулзвар/ ажлын хүрээнд 2013.06.03-нд уулзварыг нээхээр төлөвлөж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ