Саудын Аравид байгуулагдсан сөрөг хүчнийг Асад террористууд, урвагчид гэж нэрлэв

Саудын Аравид эмхлэн бүрдүүлсэн сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийгбие даан шийдвэр гаргах эрхгүй террористууд болон урвагчдаас байгуулжээ гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад үндэсний телевизээр үг хэлэхдээ мэдэгдэв.

Би террористуудтай ярилцахыг зөвшөөрөхгүй гэж Асад онцлон тэмдэглэсэн байна. “Террористуудтай яриа хэлцээ хийхийг зөвшөөрөх орон байхгүй, тиймээс бид террористуудтай ярилцахыг мөн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.

Нэгдүгээр сарын сүүлчээр ЖеневтСири хоорондын хэлэлцээнд Сирийн сөрөг хүчний хоёр бүлэг оролцсон бөгөөд Москва, Каирт болсон уулзалтын дүнгээр нэг бүлгийг, Эр-Рияд хотод хийсэн уулзалтын дүнгээр нөгөө бүлгийг байгуулсан юм.

Асад сирийн нийслэлд өмгөөлөгчдийн үндэсний үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзахдаа, зэвсэгт сөргөлдөөний асуудлаар бас ярьжээ. “Энэ дайнд ялахаас өөр сонголт Сири улсад байхгүй” гэж тэр хэлсэн байна.Тийнхүү улс орныгдээрмийн бүлгүүдээс чөлөөлөхийн төлөө тэмцэлд “бид их хохирол хүлээхэд хүрнэ” гэж Асад анхааруулсныг хэвлэлд дурджээ.

“Террористууд мэдэгдэхүйц хохирол, дараа дараагаар ялагдал хүлээх болсны дараа өрнөдийнхөн Сирид гал золгсоох тухай ярьж эхлэснийг” ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Гэвч “ямар нэг байдлаар гал зогсоохын тулд террористуудын зэвсгийг хураах ёстой” гэж Асад хэлжээ.

Сирид гал зогсоох нь бүх тал зэвсэг хэрэглэхээ болино гэсэн хэрэг биш гэдгийг ерөнхийлөгч мэдэгдээд,террористуудад байр сууриа бэхжүүлэх боломж олгох ёсгүй гэж тэр онцлон тэмдэглэснийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ