Газ үнэрлэсэн хүүхэд амиа алджээ


Өсвөр насны хүүхдүүд ахуйн хүрээний газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22-р хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулага шалгахад, БЗД-ийн 13-р хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14-р хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна. Эд мөрийн баримтаар ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав нэгийг хурааж авчээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ