Нэг настай хүүхэд халуун усанд түлэгдэж амиа алджээ

Баянхонгор аймгаас халуун усанд түлэгдсэн хүүхэд ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад, Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3-р багт суух 1 настай эрэгтэй Д энэ сарын 06-нд гэртээ халуун усанд түлэгдэж, 02-р сарын 07-нд тус төвд хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барсан байна. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд халуун хоол, цай, усанд түлэгдэх, ахуйн хүрээний осолд өртөх тохиолдол буурахгүй байна. Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулсаар байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ