Цэргийн хүч-2016 дэлхийн жагсаалтын эхний 3-т ОХУ багтжээ

“Global Firepower” порталаас жил бүр нийтлүүлдэг цэргийн хүчин чадлын дэлхийн индексийг АНУ, Орос, Хятад гурав тэргүүлж байна.

Тэргүүлэх байр суурийг уламжлал ёсоор АНУ эзлэж байгаа бөгөөд учир нь америкчуудбусад орныг хамтад нь авснаас хавьгүй их мөнгийг цэргийн төсөвтөө зарцуулдаг юм.

Гэсэн хэдий ч, Орос улсАНУ-аас хоёр дахин олон танктайгаараа гайхуулж болно. ОХУ нийтдээ 15 мянга 398 танктай ажээ (харьцуулах үүднээс дурдахад, америкчууд ердөө 8848 танктай). Харин Оросын арми юугаараа Америкаас сүрхий хоцордог вэ гэвэл,энэ нь нисэх хүчний нэгжийн тоо бөгөөд ОХУ 3547, америкчууд 13 мянга 444 нисэх онгоцтай гэнэ.

Өргөн цараатай шинэчлэл ньсүүлийн үед ОХУ-ын армийг үлэмж хүчирхэгжүүлсэн хүчин зүйл гэдгийг мэргэжиолтнүүд тэмдэглэж байна. Үүнээс гадна,цэргийн техникийн үйлдвэрлэл, худалдан авалтын хэмжээ өссөн нь багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Байгалийн нөөц олборлолт, логистикийн онцлогийг ч багтаадаг 50 гаруй үзүүлэлт бүхий цогц системийг үндэслэн дээрх жагсаалтыг гаргадаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ