Гарцгүй газраар гарсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу гарцгүй газраар гарч яваад гэмтсэн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Toyata Raum маркийн автомашинд иргэн П мөргүүлж гэмтжээ.

Гэвч иргэн П нь гарцгүй газраар гарч явсан төдийгүй согтууруулах ундаа хэрэглэсэн /драг 2.2/ согтолттой байсан аж. Тиймээс гарцгүй газраар гарсан мөн согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр тус иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Эл хэрэгтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас явган зорчигч иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож, гарцаар гарах, ногоон гэрэл хүлээж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ