Олимпийн аварга Н.Түвшинбаяр "Түмэн хишигтэн"-ий нэг болжээ

Цонжин болдогоос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар "Түмэн хишигтэн цогцолбор"-ыг шинээр байгуулж буй. 140 га газрыг хамрах энэхүү цогцолборт арван мянган хишигтэн цэргийн уран баримал, Хархорин хот гэсэн хэсгүүдтэй амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүдийг барихаар төлөвлөжээ. Түмэн цэргийн уран баримал тус бүр 3,5 метр өндөртэй, хоёр тоннын жинтэй байх нь. Тэгвэл "Түмэн хишигтэн" хөшөөний нэг Олимпийн аварга Н.Түвшинбаярын дүр төрхөөр бүтжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ