Жүжигчин Б.Амарсайхан лекц уншина


Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан “6:45” цуврал лекц, уулзалтын энэ удаагийн зочноор соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхануригдаж “Монгол уран бүтээлийн өнөөгийн байдал: Бид хэрхэн гаднын зах зээлд борлогдох вэ” сэдвээр ярилцахаар болсон байна. Түүний лекц маргааш өглөө 06.45 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд болох бөгөөд лекцийн төлбөр 15 мянган төгрөг юм баина. Жүжигчин Б.Амарсайхан “Бодлын хулгайч”, “Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч”, “Үргээлэг”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бөртэ чоно”, “Аравт” гэх мэт олон кинонд дүр бүтээсэн туршлагатайгаас гадна Азийн дэлхийн кино наадмын удирдах зөвлөлийн гишүүн юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ