МАН-ын бүлэг хаалттай хуралдлаа

УИХ дахь МАН-ын бүлэг сая хаалттай хуралдаж цаг үеийн тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, ирэх пүрэв гаригт хуралдах ээлжит бус чуулганд оролцох эсэх, чуулганы хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн томилох асуудалд хэрхэн байр суурьтай оролцох зэрэг асуудлыг ярилцжээ.
Дашрамд, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Хоёрхон долоо хоногийн хугацаанд 24 асуудлыг хэлэлцэж амжихгүй. Ингэж хуулийг “халтуурдах” ёсгүй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Гэхдээ АН-ын гишүүд үүргээ биелүүлж ирцээ бүрдүүлбэл манай намын гишүүд чуулганы хуралдаанд оролцоход бэлэн байна” гэж мэдэгдээд буй юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ