Элдэв вирус хүн төрөлхтөн рүү дайрч байна

Энэ удаа өвчний тархалт африкийн Нигери улсад бүртгэгджээ. Энэ нь Эбола вирустэй төстэй Ласса вирусийг хэлж байгаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сараас Нигери улсад уг вирусийн халдвар авсан 175 хүнээс 101 нь нас баржээ.

Нэлээд гайгүй гэж үзэж болох Зика вирусийг бодвол Ласса вирус нь өвчлөсөн хүмүүсийн хувьд хүнд сорилт болж байгаа бөгөөд цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол үхэлд хүргэх цөөнгүй байна.

ОдооЛасса өвчнөөр Нигерийн томоохон хотуудын оршин суугчид нас барж эхлэжээ.Энэ өвчний тархалт хяналтад байгаа гэж 170 сая хүн амтай энэ орны эрх баригчид мэдэгдэж байгаа ч,эмч нар өвчний хэд хэдэн тохиолдлыг бүртгээгүй гэсэн сэжиг байгаа гэнэ.Тус оронд их хэмжээний тусгай эм бэлдмэл болон ариутгалын шингэн тараажээ. Гэвчбүр наймдугаар сард эхлэсэн энэ өвчний цар дэгдэлт ажиглагдаж байгааг засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн байна.Өвчин Нигери улсын бүх мужийг хамарчээ.

Ласса өвчин африкийн бусад орон – Бенин, Либери улсад ч бүртгэгдсэн байна.Жил бүр Африкт 100-300 мянган мянган хүн энэ вирусийн халдвар авч, 5 мянга орчим хүн нас бардаг байна. Вирус тээгч нь харх юм. Ласса вирусийн өвчин тусахад их халуурч, толгой хүчтэй өвдөж, бөөлжиж, дотуур цус алддаг байна. Халдвар авсан хүнтэй ойр байхад ч Ласса вирусийн өвчин халдаж болно.

Тийнхүү шинэ шинэ вирус Хар тивээс бусад тив байнга тарж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ