Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ