Хамгийн том медуз


Дэлхийн хамгийн том медуз бол Цианея буюу Cyanea capillata медуз гэнэ.Энэ медуз Номхон болон Атлантын далайд амьдардаг.
Хамгийн том ийм медуз1870 онд Умард Америкийн эргээс олдсон байна. Тэр нь хөх халимнаас хэд дахин урт байжээ. Эрдэмтэд шаардлагатай хэмжилт хийснээр медузийн тэмтрүүлбүр нь 36,5 метр урт, харин түүний толгойн хэсгийн диаметр нь2,5 метр байсныг тогтоосон байна.
Энэ медуз тус тусдаа найман хэсэг тэмтрүүлүүддээ хангалттай тооны наалдамхай жижиг жижиг тэмтрүүлтэй байжээ.Хэсэг тус бүр нь 150 тэмтрүүлтэй. Үүний зэрэгцээ Цианея медуз нь найман хушуу од хэлбэртэй бөгөөд учир нь түүний пөмбөгөр толгой нь найман хэсгээс бүрддэг аж.
Үүний зэрэгцээ энэ нь махчин медуз. Цианея медузийн тэмтрүүлүүдэд асар олон түлдэг эс байдаг бөгөөд эдгээр эс нь ангуучилж буй амьтны биед хүрэхдээ хор ялгардуулдаг байна. Энэ медуз жижиг загас, планктонаар хооллож, тэр ч байтугай өөрсдийгөө барьж иддэг байна.
Медуз хүнд аюултай гэж үздэг ч, огт тийм биш гэнэ. Медузний хор хүний арьсыг жаахан хорсгоно,гэхдээ энэ нь найман цагийн турш үргэлжилж болдог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ