Байгалийн итгэхэд бэрх ,гайхамшигт үзэгдлүүд

Байгаль гэдэг тэр чигээрээ тайлагдашгүй, энэ хэрээрээ нүдээр үзэхгүй л бол итгэхэд бэрх гайхамшгуудыг үзүүлдэг аж. Ёстой аймаар ч юм шиг, зарим нь нүд баясч, сэтгэл сэргэмээр энэ гайхамшигуудын 23-ыг нь толилуулж байна.
1 1. Аянга уу, аль эсвэл.....
Оргилж байгаа галт уулын тогоо руу аянга цахилсан энэ зураг аймшиг гэхээсээ урлагийн бүтээл шиг.
2 2. Намиб дахь гайхамшигт тойрог
Цулгай элсэн цөлд ганцаараа амьдарч байгаа энэ мод жинхэнэ гайхамшиг байхаас яахав-
3 3. Аварга биетнүүдийн зам
Умард Ирландад эртний гал уулын оргилсон энэ газарт үлдэж хоцорсон энэ аварга чулуун зам
.
4 4. Үүлс
АНУ-ын Жоржия мужид үзэгдэсн энэ үүл бас л ховор үзэгдэл
5 5. Кататумбогийн цахилгаан
Энд хамгийн их цахилгаан цахьдаг газар. Жилийн 140-160 хоногт нь цахилгаан цахиж энэ нь нэг цагт 280 хүртэл цахьдаг байна.
6 6. Улаан хавчны арал
Жил бүр эндхийн 43 сая орчим улаан хавч өндөглөх гэж далайн эргээр нүүдэллэдэг. Орон нутгийн захиргаа ч эдэнд саад болохгүйн тулд авто машины хөдөлгөөнийг хаадаг гэнэ.
7 7. Тэнгисийн аварга цэнхэр нүх
Белизийн эрэг орчим утэнгисийн усан дор 300 метрийн диаметртэй, 124 метр гүн энэ аварга том нүх бий.
8 8. Уурссан үүл
Энэ үүл мөн л үүд судлаачдыг бишрүүлэхийн зэрэгцээ гайхшруулаад байгаа сонин үзэгдэл.
9 9. Танзанийн Натрон нуур
Халуун булгийн усаар тэжээгддэг, давст энэ нуур фламинго шувуудын үржлийн ганц өлгий
10 10. Канадын толбот нуур
Канадад байдаг Клилук нуур бол сульфат, кальц, натрийн манай гариг дээрх хамгийн том нөөц газар.
11 11. Туркмений “Тамын үүд”
1971 онд байгалийн хийн уурхайд гарсан гал өнөө ч унтраагүй ассаар байгаа нь ёстой л “Тамын үүд” гэлтэй.
12 12. Шинэ Зеландын бөмбөлгүүд
Шинэ Зеландын эрэг орчим дахь энэ бөмбөлгөн овоонууд мөн л зөв хэлбэрээрээ хүн бүтээсэн шиг.
13 13. Галын аюултай мөсөн хөөс
Канадын Абрахам нуурын энэ мөс шиг хөөс метан болохоор галын аювул дуудаж мэдэх хөөс.
14 14. Мөсөн цэцгүүд
Нуур, тэнгисийн мандал дээр их хүйтэнд талстууд үүсгэсэн мөс хөлддөг нь ийм гайхамшгийг үүсгэнэ.
15 15. Хар нар
50 мянгаас илүү шувуу тэнгэрт нисэх нь яг л хар нар шиг, гэхдзээ тун ховор тохиол
16 16. Үхлийн хөндийн явдаг чулуу
Америкийн Үхлийн хөндий дэх энэ чулуу хэний ч оролцоогүйгээр урагшлан ардаа зам мөрөө үлдээн явдаг гайхалтай чулуу.
17 17. Усан доорхи гайхамшигт тойрог
Японы эрэг орчим загаснууд усан доор ийм тойрог үүсгэдэг нь судлаачдын гайхшралыг төрүүлсээр байгаа. Үүнийг эр загас эмийнхээ сэтгэлийг татах гэж хийдэг гэдэг.
18 18. Хаан эрвээхэйн нүүдэл
Канадын нутгаас АНУ-ын өмнөд рүү нүүдэллэдэг эрвээхэйн нүүдэл хэдэн зуун км газрыг бүрхэж харанхуйлдаг байна.
19 19. Цэцэгт цөл
Чилийн Атакама цөл хуртай зуны улиралд ийм л өнгө төрхтэй болж гоёдог.
20 20. Бас л нэг сонин үүл
Ийм үүл тун цөөн тохиодог. Голдуу хар салхины үеэр гардаг гэдэг.
21 21. Гялтганасан шигтгээт давалгаа
Мальдивын арлын наран шарлагын газар шөнөөр үзэгддэг энэ сонин давалгаа аялагч жуулчдын бас л нэг үзэх ёстой зүйл.
22 22. Солонгон мод
Энэ модны хэсэг бүр өөр өөр өнгөтэй, үнэхээр солонго шиг харагдана.
23 23. Сардин загасны нүүдэл
Өмнөд Африкийн зүүн эргээр тавдугаар сараас долдугаар сар хүртэл хэдэн тэрбум сардин загас умарыг зорин нүүдпэллэдэг нь ийм төрхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ