Эдвард Сноуден өөрийн болзлын дагуу АНУ-д буцаж очиход бэлэн байна

Америкийн тагнуулын албаны ажилтан асан Эдвард Сноуден ямар болзолтой нөхцөлд АНУ-д буцаж очиход бэлэн байгаагаа ярьжээ.

СноуденНью-Гэмпшир муж улсын“Liberty Forum” дээр үг хэлж, гэхдээ өөрийн үгийг Skype-аар дамжуулжээ.
Би АНУ-д буцаж очихоос айхгүй байгаа,хэрвээ эрх баригчид шударга шүүх ажиллагаа явуулахыг надад баталгаатай болгож өгвөл, буцаж очиход бэлэн байна гэж тэр онцлон тэмдэглэжээ.
"Би нийгмийн эрх ашигийг хамгаалж, шүүгчид бие даасан шийдвэр гаргаж чадах тийм шударга шүүхээр намайг шүүнэ гэдгийг надад батлавал, буцаж очно гэдгээ би засгийн газарт хэлж байсан” гэж түүний мэдэгдсэнийг телевизийн WMUR9 суваг дурдсан байна.
Одоо Сноуден Орост байгаа юм.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Сноуден Нобелийн энх тайвны шагнал хүртэх найдлагатайг хэвлэлд тэмдэглэж байна.Осло хотын эрдэм шинжилгээний нэг хүрээлэн “Обамагийн дайсны” шагналтан болох магадлал өндөр байгааг дурджээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден 2013 онд америкийн тусгай албаны чанд нууцласан материалыг “Вашингтон пост” болон “Гардиан” сонины газарт өгсөн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын агентлаг жирийн иргэд төдийгүй, хэд хэдэн улс төрийн удирдагч, тухайлбал Германы канцлер Ангела Меркелийг тагнаж байсныг дээрх материал нотлосон юм.
Сноуден эх орондоо баривчлагдахаас бултаж чадсан бөгөөд учир нь тэр Гонконг руу нисч, дараа нь Москвад ирээд, эхлээд түр орогнох эрх, сүүлд нь оршин суух үнэмлэх авсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ