Пентагон Оростой байлдвал хэрэглэх зэвсгээ Норвегид нуужээ

Орос, НАТО-гийн харилцаа хурцадвал хэрэглэх цэргийн техникээ Пентагон Норвегийн нутаг дахь агуйн нууц цогцолборт нуужээ. CNN телевизийн мэдээний сувгаар ингэж мэдээлсэн байна.

АНУ-ын цэргийнхэн Скандинавын хойгийн агуйнуудад танк, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, их буу, радиолокацын систем болон бусад цэргийн тоног төхөөрөмж нуужээ.АНУ-ын цэргийн албан хаагчид Норвегийн мэргэжил нэгтнүүдийнхээ туслалцаатайгаар газар дорхи цогцолборт үйлчилгээ явуулах юм байна.

Энд 15 мянган тэнгисийн явган цэргийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүхий л зүйл байх ажээ.

Норвегийн нууц объектЗСБНХУ-тай сөргөлдөж эхлэсэн үеэс ажиллаж байгаа ажээ.Сүүлийн арван жилд уг бааз эзгүйрсэн ч,Өрнөд болон ОХУ-ын харилцаа муудсан нь америкийн батлан хамгаалах яамыг уг объектыг дахин ашиглахад хүргэсэн байна.

Америкийн эрх баригчид ОХУ-тай амжилттай өрсөлдөхийн тулд өөрийн орны армийн байлдааны хангалтад төсвөөс хамгийн их мөнгө гаргах гэж байгаа нь үүнээс түрүүнд тодорхой болсон юм.

АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын удирдлагын мэдэгдсэнээр,агуйнуудад байгаа 6500 нэгж цэргийн тоног төхөөрөмжийг бүр энэ сар дуусахаас наана “Cold Response” гэдэг тактикийн сургуулилтад ашиглах ажээ.Энэхүү тактикийн сургуулилтад НАТО-гийн гишүүн болон түнш 12 орны нийтдээ 16 мянга орчим цэргийн албан хаагч оролцох юм байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ