МАН-ын бүлэг мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд Үндсэн хуулийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан асуудлаар өнөөдөр мэдээлэл хийнэ. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжсэн.

Эрх баригч хүчин болох АН-ынхан чуулганы ирцийг бүрдүүлэхээр хэдэн өдөр чармайн байж түүнийг огцруулсан гэхэд хилсдэхгүй. Харин ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг ээлжит бус чуулган зарлан байж хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй асуудал гэж үзэн МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцоогүй билээ.

МХБХ, БСШУ-ны яамтай хамтран “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг ирэх хичээлийн жилээс ЕБС-иудад хэрэгжүүлж хөлбөмбөгийн хичээл оруулахаар боллоо. Тодруулбал, 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт багтаанХөлбөмбөгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад орох бөгөөд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой аж. Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулахаар болсон зэрэг олон сайн талтай заалтууд өнгөрсөн баасан гарагт БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын үзэглэсэн хамтран ажиллах гэрээнд тусгагдсан байна.- See more at: http://www.uls.mn/10002147 #sthash.MW0p6CMw.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ