Гурван давхрын цонхоор унасан охин хагалгаанд орно

Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангийн сурагч Э сургуулийнхаа гурван давхраас унаж аарцаг, түнхний ясаа гэмтээсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан билээ.

Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн ба өнөөдөр охиныг ГССҮТ-д хагалгаанд оруулах болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, сурагч охин хөгжлийн бэрхшээлтэй ба ангид цоожлогдсоны дараа гаднаас тусламж дуудах гэж байгаад цонхноос унасан байна. Гурван давхраас унасны улмаас охины аарцаг гэмтэж, түнхний яс цуурсан байна.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ